Эрдэнэт хотод ноцтой осол гарч дөрвөн хүн нас барсны гурав нь үйлдвэрийн ажилчид байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

"Эрдэнэт" үйлдвэрт гурван хүн нас барсан гэх мэдээлэл гараад байна. Тэгвэл Эрдэнэт хотод дөрвөн хүн ноцтой ослын улмаас нас барсны гурав нь тус үйлдвэрт ажилладаг 1982-1983 оны залуус байжээ. Тэдний хоёр нь нэг цехэд ажилладаг байсан аж. Осол Армэргэн гэх зуслангийн замын орчимд гарсан байна. Мөн эх сурвалжийн мэдээлснээр, талийгаачид land-200 маркийн автомашинтай Булган аймгаас Эрдэнэт хот руу орж ирэх замд Хово загварын автомашин урсгал сөрснөөс болж ийм ноцтой осол гарсан байж болзошгүй юм байна. Тэд өнөөдөр өглөө ажиллах ээлжтэй байсан ч харамсалтай нь өчигдөр ноцтой ослын улмаас зуурдаар амь насаа алдсанд "Эрдэнэт" үйлдвэрээс ар гэр, төрөл төрөгсдөдө нь эмгэнэл илэрхийлээд байна.

О.Мөнхжин: Сагсны холбооноос явлаа. Баяртай. Хорвоо дэлхий уужим байна
О.Мөнхжин: Сагсны холбооноос явлаа. Баяртай. Хорвоо дэлхий уужим байна
 
Аймгийн хурц арслан Д.Алтанцоож аварга О.Хангайгаар 8 давж түрүүллээ
Аймгийн хурц арслан Д.Алтанцоож аварга О.Хангайгаар 8 давж түрүүллээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!