Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.04.23/-ийн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хууль санаачлагч танилцуулгадаа 1998 онд батлагдсан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой үндсэн агуулгыг зохицуулсан суурь хууль боловч хуулийн зохицуулалт хэт ерөнхий буюу хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад хангалттай зохицуулалтыг тусгаагүй гэлээ.

Мөн мэдээлэл, технологийн салбарын хурдацтай хөгжил, мэдээлэл дамжуулах, нийтлэх, хүлээн авах олон төрлийн суваг, боломж бий болсонтой зэрэгцэн хүн бүрт хэвлэн нийтлэх эрх илүү ойр бөгөөд энэ нь улам өргөн хүрээний ойлголт болсон.

Иймд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсруулах, иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнөөс сэтгүүл зүйг ялгах, хараат бус, бие даасан сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих зохицуулалт бий болгох хэрэгцээ, шаардлага үүссэн байна. Хууль батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа хүн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ баталгаатай хэрэгжүүлэх, олон нийт төр, эзэмшигч, бусад этгээдийн цензур буюу агуулгын хяналтгүй мэдээлэл олж авах эрх хангагдах, ингэснээр ардчиллын амин сүнс болсон олон ургальч үзэл, үзэл бодлын чөлөөт байдал бат бөх суурьтайгаар оршин тогтнох нөхцөл бүрдэнэ гэв.

Байнгын хорооныхуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно
Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно
 
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.