П.Сайнзориг: Жаргалантад болсон асуудал эрх мэдэл, чиг үүргийн төвлөрлийг задлах цаг болсныг харууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Төв аймгийн Жаргалант суманд болсон галын ослын улмаас бага насны 3 хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Сумын төвд байх галын машин нь ажилладаггүй учраас Сэлэнгэ аймгийн Баруун хараагаас гал унтраах баг ирсэн боловч цаг алдсаны улмаас хожимдсон байсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг " Харамсалтай зүйл тохиожээ. Гүн эмгэнэл илэрхийлье 🙏🏻🙏🏻🙏🏻. Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, үр дагаврыг арилгах бодлогыг Засгийн газар, агентлаг нь авч яваад хэрэгжүүлэх чиг үүргийг орон нутаг шилжүүлж, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг Засаг дарга хариуцдаг баймаар байна. Энэ салбарын босоо тогтолцоог задлах цаг болжээ. Хэн юу хариуцахаа тодорхой болгоё , эрх мэдэл, чиг үүргийг төвлөрөлийг задлах цаг болжээ." хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.

ЗГ: Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
ЗГ: Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!