МУГТ Г.Өсөхбаяр 20 жилийн дараа дэлхийн дээвэр ноён оргил 8848 метрийн өндөрт оршдог Эверестэд дахин хөл тавьжээ. Тэрбээр "Тэгвэл энэ жил 2025 оны 04 дүгээр сарын 21нд, 20 жилийн дараа дахин Эверест ууландаа очиж эрхэм анд Зууны манлай, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн ач хүү, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, МУУГЗ, С.Сүхбаатарын хүү МУГЖ “Хар сарнай” хамтлагийг үүсгэн байгуулагч ахлагч С.С.Амармандах андынхаа “Хар сарнай” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан тугийг Эверест ууландаа мандууллаа.
Удахгүй болох Монголын Рок поп, Хип хоп шилдэгийн шилдэг хамтлаг дуучид, хөтлөгч уран бүтээлчид оролцсон ““Хар сарнай” 35 GOLDEN HITS ALL STSARS” тоглолт 2025 оны 05 дугаар сарын 24нд Socialpay park буюу HIT PARK-д KING шоу тоглолтоо өргөн барих гэж байна" хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!