ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай гурван жилийн хугацаатай байгуулах түр хэлэлцээрт багтсан гаалийн татвараас чөлөөлөгдөх бараа бүтээгдэхүүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн нэрлэгдэж буй. Тэгвэл Тамхины хяналтын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд тамхийг татваргүй болгох нөхцлийг гэрээний төслөөс хасуулах шаардлагыг тавьж, мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөж байна. Энэ түр хэлэлцээрээр 400 орчим бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх юм. Энэ жагсаалтад тамхи багтаж байгаад үнэхээр харамсаж байна.
Нэг жилд 4300 иргэн тамхинаас үүдэлтэй хорт хавдрын улмаас нас барж байна. Төр бодлогын алдаа гаргаж хүүхэд залуустаа хор бэлдэж өгснөөр хорт хавдрын өмнө цагаан туг өргөж байгаа хэрэг юм.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!