С.Хүрэлсүх: Дуулиан гарсан 2024 оноос хойш нэг ч тархины үхэлтэй донор ирсэнгүй. Эмчийн асуудлын цаана олон мянган Монгол хүн эмчилгээгээ хүлээж байгаа шүү

Огноо
Унших
1 минут 37 секунд

Хавдар судлалын үндэсний төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нийт 12 тохиолдол байгааг мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор тус төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал С.Хүрэлсүх "Энэ мэс заслыг хөгжүүлэхэд П.Батчулуун эмчийн үүрэг, шийдвэр маш их хувь нэмэр оруулсан. Амьгүй донор шөнө, өдрийн альч цагт гарч болно. Бидний утас 24 цаг нээлттэй байдаг. Шөнийн цагаар П.Батчулуун эмч яривал амьгүй донор гарлаа гэж ойлгодог. Энэ дуулиан гарсан 2024 оноос хойш тархины үхэлтэй донороос нэг ч мэс засал хийгээгүй. Тархины үхэлтэй хүн бүр донор болдоггүй гэдгийг манайхан сая хэллээ. Мэдээж хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа болсон. Бид хуулийн заалт ярих гэсэнгүй, тэр хүний биеийн байдал тааруу байгаа. ХСҮТ нэг эмчийн асуудал биш бүх эрүүл мэндийн салбар, тэр дундаа эрхтэн шилжүүлж буй эмнэлгүүдийн асуудал болж байна, доголдож байна. 2024 оноос хойш тархины үхэлтэй нэг ч донор ирсэнгүй. Гэтэл ард нь эмчилгээгээ хүлээж буй олон мянган Монгол хүн, ар гэр байгаа шүү гэдгийг хэлмээр байна.

Х.Ганхуяг: Томилолтын зардлаас ямар нэг байдлаар мөнгө аваагүй
Х.Ганхуяг: Томилолтын зардлаас ямар нэг байдлаар мөнгө аваагүй
 
Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ
Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ
Сэтгэгдэл (18)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!