Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Мөнхжин: Сагсны холбооноос явлаа. Баяртай. Хорвоо дэлхий уужим байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ шат тун сонирхолтой үргэлжилж байна. Өнөөдөр "Эс Жи Эйпэс" болон "Бишрэлт Металл" багийн 7 дахь тоглолт болж 67:61 харьцаата "Бишрэлт Металл" баг ялалт байгууллаа. Ингэснээр тус баг Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын финалд "Хасын Хүлэгүүд" багтай учраа таарахаар болов.

Тэгвэл SG Apes багийн эзэн О.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа "Бүгд хоёр нүдээрээ үзлээ, харлаа. Металлын фанатуудаас бусад нь бүгд гэрч боллоо. Би энэ шударга бус, луйврын, нэг компаны харьяат, нэг хүнийг, нэг багийг ялгаварлан гадуурхсан сагсны лигээс, сагсны холбооноос явлаа. Баяртай. Хорвоо дэлхий уужим байна. Надад өөр хийх ажил маш их байна" гэж бичжээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг ХБНГУ-д Элчингийн зөвлөхөөр томилогджээ
УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг ХБНГУ-д Элчингийн зөвлөхөөр томилогджээ
 
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.