Ч.Хүрэлбаатар: Хятадын эдийн засгийн сааралт манай экспортод сөргөөр нөлөөлнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар дэлхийн худалдааны дайн, эдийн засгийн нөхцөл байдал, манай улсын экспортод хэрхэн нөлөөлж болох тухай өөрийн цахим хуудастаа дараах мэдээллийг нийтэлжээ. Тэрбээр "Энэ өдрүүдэд Вашингтон хотод Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2025 оны хаврын уулзалт болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трампын явуулж буй тарифыг (импортын татвар) огцом өсгөх бодлого, худалдааны дайн болон бодлогын тодорхой бус байдлаас шалтгаалан ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа мэдэгдэхүйц бууруулжээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийг анх 3.3%-иар өснө гэж тооцож байсан бол 0.5 нэгжээр буулгаж 2.8% болгожээ.

Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлтийг ч мөн бууруулж тооцжээ. Тухайлбал АНУ-ын өсөлтийг 2.7%-иас 1.8%, Германы өсөлтийг 0.6%-иас 0.0%, Их Британы өсөлтийг 1.6%-иас 1.1%, Японы өсөлтийг 1.1%-иас 0.6% болгон тус тус бууруулж тооцоолжээ.

Манай худалдааны гол түнш Хятадын 2025 оны өсөлтийн таамаглалыг өмнөх 4.6%-аас 4.0% болгон 0.6 нэгжээр бууруулжээ.

Эндээс юу харагдаж байна вэ гэвэл “Худалдааны дайнд ялагч байдаггүй” гэдэг нь олон улсын эдийн засагт батлагдсан аксиом юм шүү гэдгийг л сануулж байна. Хожих орон үгүй, бүх тал хохирдог. Өргөн хүрээндээ бүх дэлхий хохирдог.

Хятадын өсөлтийг 0.6 нэгжээр бууруулж тооцсоныг шийдвэр гаргагчид онцгой анхаарах хэрэгтэй. Манай экспортын ихэнх нь Хятадаас хамааралтай тул Хятадын өсөлтийн сааралт манай экспортод сөргөөр нөлөөлнө!" хэмээжээ.

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг салбарын оролцогчид, олон нийтээр хэлэлцүүллээ
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг салбарын оролцогчид, олон нийтээр хэлэлцүүллээ
 
Улаанбаатарт маргааш 15 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 15 хэм дулаан
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!