Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Сэтгүүлчдийг инфльюнсер, контент бүтээгч нараас яаж ялгах вэ. Жишээлбэл, контент бүтээгч Амараа гээд залуу чинь альд нь хамаатаж явах вэ" гэв. Түүний асуултад ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжиж өөрийнх нь бүтээл олон нийтэд хүрч байгаа хүнийг чөлөөт уран бүтээлч гэж үзнэ" гэв.
Түүнчлэн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа "Амараа ток шоу NTV телевизээр цацагдаад асуудал гарвал хариуцлагыг нь NTV телевиз хүлээнэ. Хариуцлагаа ёсзүйн өөрийн зохицуулалтаар хүлээх бөгөөд түүнээс хэтэрсэн байвал хуулийн хүрээнд хариуцлага хүлээх ялгаа заагийг тусгасан" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!