ТЕНДЕР: Машинуудаа түрээслэх зар тавьсан ЗГ-ын Авто бааз УЛСЫН ТӨСВИЙН 2.3 тэрбум төгрөгөөр ТАНСАГ зэрэглэлийн автомашинууд авна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Засгийн газрын Авто баазаас тээврийн хэрэгслүүдээ түрээсийн үйлчилгээнд нэвтрүүлж буй сурталчилгаагаа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь багагүй шүүмжлэл дагуулаад байна. Тухайлбал, төр хувийн хэвшил рүүгээ халдлаа, татвар төлөгчдийн мөнгөөр авсан машинаа түрээсэлж ашиг олох гэж байна гэх шүүмжлэлүүд хөвөрч эхэлсэн юм.

Тэгвэл үүнээс гадна Засгийн газрын Авто бааз улсын төсвийн 2 тэрбум 315 сая төгрөгөөр СЕДАН төрлийн автомашин худалдаж авахаар дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тендер зарлажээ. Тендерийн материалыг энэ сарын 23-ныг хүртэл авах аж. Тендерийн мэдээллээс танилцуулбал:

Нийт хоёр багц бөгөөд нэгдүгээр багц нь нийт 1 тэрбум 920 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашин багтжээ.

Автомашинд тавигдах шаардлага:

-2025 онд үйлдвэрлэгдсэн, таван хүний суудалтай, хар өнгөтэй, гадна толь автомат, жолооч зорчигчийн аюулгүйн дэртэй, арьсан суудлын бүрээстэй, арын хэсэг рүү халуун, хүйтэн үлээдэг байх аж.

Харин хоёрдугаар багцын тухайд, хоёр автомашин байх гэнэ. Тодруулбал, 2025 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгөтэй, тус бүр зургаан хүний суудалтай байх техникийн үзүүлэлттэй байхаар тусгажээ.

Автомашинд байх тоноглолуудаас дурдвал:

-12 инчийн дэлгэц, урд болон дунд эгнээний суудал халаагч, савхин суудлын бүрээс, урд хойд болон хажуугийн мэдрэгч, камертай байх, дунд эгнээний суудал хөл амраагчтай байх, гуравдугаар эгнээний суудал бүрэн эвхэгдэж, багажинд ордог байх гэжээ.

НЭМЭЛТ: Мөн үүнээс өмнө өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд 355 сая төгрөгөөр автомашин авах тендер зарлахад, "Моннис моторс" ХХК шалгарч, гэрээ байгуулсан байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.

ХАВДРЫН ЭМНЭЛГЭЭС: Өнгөрсөн шөнийг арай ядан давсан ч үзлэгийн цаг сарын дараа
ХАВДРЫН ЭМНЭЛГЭЭС: Өнгөрсөн шөнийг арай ядан давсан ч үзлэгийн цаг сарын дараа
 
АЗЕРБАЙЖАН УЛСЫН СУПЕР ЛИГ: Б.Батсуурийн баг өнөөдөр 21.00 цагт хагас шигшээ шатны эхний тоглолтоо хийнэ
АЗЕРБАЙЖАН УЛСЫН СУПЕР ЛИГ: Б.Батсуурийн баг өнөөдөр 21.00 цагт хагас шигшээ шатны эхний тоглолтоо хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!