Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбоо: Ц.Анандбазарын нэр дэвших эрхийг түтгэлзүүлэхийг шаардаж байна. Холбоо улс төрөөс ангид байх ёстой

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монголын Хөлбөмбөгийн Тоглогчдын Холбоо өнөөдөр мэдэгдэл гаргажээ. Тус холбооны зүгээс удахгүй болох Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчийн сонгуулийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Тус мэдэгдэлд " Бид нэр дэвшигч Ц.Анандбазарыг хууль бусаар бүртгэсэн, шударга бус сонгуулийн хорооны үйл ажиллагааг эрс буруушааж тухайн нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг түтгэлзүүлэхийг шаардаж байна.

Бид спортын ёс зүй, шударга байдал, ил тод байдлыг нэн тэргүүнд эрхэмлэдэг. Иймд Монголын Хөлбөмбөгийн Холбооны үндсэн дүрэм, сонгуулийн дүрэм болон холбогдох журмыг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны (FIFA) зарчмын дагуу шинэчлэн найруулж, тухайн шинэчилсэн дүрэм, журмын хүрээнд шинээр сонгууль зохион байгуулахыг шаардаж байна.

Монголын хөлбөмбөгийг улс төрөөс ангид, шударга, ил тод зарчмаар хөгжүүлж тамирчид, тоглогчдын эрх ашгийг хамгаалах нь бидний зорилго юм. Иймд бид Монголын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээн уралдаан /Үйл ажиллагаа/-нд оролцохгүй болохыг мэдэгдэж байна" гэжээ.

May be an image of text

Он гарсаар  22.9 сая тонн нүүрс экспортолжээ
Он гарсаар 22.9 сая тонн нүүрс экспортолжээ
 
Улаанбаатарт маргааш 15 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 15 хэм дулаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!