Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн тус дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүүхэд мопед, мотоцикл, цахилгаан дугуй болон тэдгээртэй дүйцэх техникийн үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглох тухай захирамж гаргажээ. Уг захирамж нь өчигдөр /2025.04.16/ гарсан бөгөөд энэ сарын 21-нээс хэрэгжиж эхэлнэ. Ташрамд дурдахад, дөрөвдүгээр сараас эхлэн сурроныг 18 нас хүрсэн “А” үнэмлэхтэй иргэд унаж замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох юм.
ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг "Суррон дугуйнуудыг мөн хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалж 18-аас дээш насны хүн А ангиллын жолооны үнэмлэхтэйгээр унана гэсэн үг. Мөн техникийн байдалд тавих шаардлагууд нь өөрчлөгдөж байна. Тухайлбал, улсын дугаар авах, тольтой, дохиотой байх ёстой. Яг мотоциклтэй адилтгаж авч үзнэ гэсэн үг. Цагдаагийн байгууллагаас шалгалтыг хийнэ. Зөрчилтэй тээврийн хэрэгсэл дээр хариуцлага тооцно" гэж мэдээлж байв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!