Улсын арслан Э.Оюунболд маргааш болох Маамын Лхагвын нэрэмжилт барилдаанд зодоглоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 22 секунд

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-ний 11.00 цагт эхлэх Маамын Лхагва арслангийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд барилдахаар бүртгүүлсэн байна.

Улсын арслан Э.Оюунболд 2023 онд барилдах эрхээ хоёр дахь удаагаа 8 жилээр хасуулсан. Улмаар Э.Оюунболд арслан Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Допингийн давж заалдах комисст нэхэмжлэл гаргаж, барилдах эрх хассан нь буруу гэж маргасан байдаг.

Спортын арбитрын Допингийн давж заалдах комисс 2024 оны хоёрдугаар сард тус нэхэмжлэлийг хэлэлцээд шийтгэл оногдуулахдаа допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартуудыг зөрчсөн болохыг тогтоож, МҮБХ-ны 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон.

Улмаар 2024 оны долдугаар сарын 9-ний өдрийн Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаар Э.Оюунболдын барилдах эрхийг хассан 8 жилийн хугацааг 2.4 жил болгон бууруулсан байдаг. Ингэхдээ түүний эрхийг хассан хугацааг шинжилгээ авсан өдрөөс буюу 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөс тооцохоор шийдвэрлэсэн юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай
 
Улаанбурхан өвчний 617 тохиолдол бүртгэгджээ
Улаанбурхан өвчний 617 тохиолдол бүртгэгджээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!