Иргэн П.Саранзул "Гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж нөхөр (эхнэр)-т баригдсан нотлогдсон, гэр бүл салалтад шууд нөлөөлсөн, сэгтэл санааны хохирол учруулсан гуравдагч этгээдэд мөнгөн торгуулийн шийтгэл 5-10 сая төгрөг цаашлаад тодорхой хугацаатай баривчилгаа, албадан хөдөлмөр хийлгэдэг болгох хуулийг санаачилжээ. Улмаар нийтийн өргөдөл гомдлын D.Petition-д иргэдээс санал авч эхэлсэн бөгөөд одоогоор 4684 хүн гарын үсэг зурсан байна. Иргэдийн саналыг нийт 30 хоногийн турш авна. Энэ хугацаанд дээрх өргөдлийг 100 мянган хүн дэмжвэл хууль санаачлах шатанд шилжих юм.
Уг өргөдөлд "Ингэснээр хүмүүсийн ухамсар буруу үйлдэлд нөлөөлж гэр бүлээс гадуурх харилцаа буурна. Гэр бүл салалт багасна гэж үзэж байна. Хамгийн гол нь хүүхдийн эрх маш их зөрчигдөж өнчрөл, салалт хэрээс хэтэрлээ. Гэр бүлийн тухай хуулиа хэдийн чангалах болсон. Бидний ирээдүй үр хүүхдүүд хохирох ёсгүй. Бусдын амьдралд халдаж санаатайгаар гэр бүл салгах үндсийг тавьж байгаа маш олон ухамсаргүй хүмүүс байна.
Гэр бүлийг хуулийн өмнө баталж гэрчилгээ өгч тангараг хэлүүлдэг атлаа тангаргаа мартсан гэр бүлээ хуурсан хүнд шийтгэл өгөхгүй байна,бусдын амьдралыг зовлонд унагаж байгаа хүн шийтгүүлэх ёстой. Алдаа гаргасан эмчийг шийтгэдэг хэрнээ бүхэл бүтэн нэг насны амьдралаас гадна 2-3 үеийн амьдралыг салалтын хохрогч болгосон увайгүй хүмүүс шийтгэлгүй өнгөрч байна. Шударга биш байна" гэжээ.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!