Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүний амь аварсан Т.Цэнд-Аюушийг “Цагдаагийн гавьяа“ тэмдэгээр шагналаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэв журмын цагдаа дэд ахлагч Т.Цэнд-Аюуш албан үүргээ гүйцэтгэтгэж яваад бусдын амь насыг аварсан юм. Тодруулбал, 2025.04.20-ний өдөр иргэн гараа гэмтээж, их хэмжээний цус алдаж байхад нь анхан шатны тусламжийг маш сайн үзүүлж, эмнэлэг ирэх хүртэл цус алдаж байсан гарыг боон чангалуур хийн, таталт өгч ухаа алдан амьсгал зогсоход нь цагдаа хиймэл амьсгал удаа дараа хийн сэргээж байжээ.

Түүнийг ЦЕГ-ын даргын тушаалаар "Цагдаагийн гавьяа" тэмдэгээр шагналаа. Энэхүү шагналыг онцгой гавьяа байгуулсан алба хаагчид олгодог юм.

Ирэх хичээлийн жилээс эхлэн 3-4 дүгээр ангид англи хэл заах бэлтгэл ажлыг хангахыг Боловсролын сайд үүрэгдлээ
Ирэх хичээлийн жилээс эхлэн 3-4 дүгээр ангид англи хэл заах бэлтгэл ажлыг хангахыг Боловсролын сайд үүрэгдлээ
 
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.