Монголбанк: Валютын ханш тогтворжих хүлээлттэй байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 14 секунд

Ам.долларын ханш өнгөрсөн оны мөн үед 3376 төгрөг байсан бол өнөөдөр нэрлэсэн ханш 3569 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь жилийн хугацаанд 193 төгрөгөөр өссөн дүн болов. "Найман шарга" валют арилжааны төвд өнөөдөр 16:53 цагийн байдлаар нэг ам.долларыг 3586 төгрөгөөр авч 3593 төгрөгөөр арилжиж байгаа юм. Ам.долларын ханш өсч, төгрөг суларч буй асуудалд Монголбанкны зүгээс "Бэлэн валютын захын эргэлт нь валютын захын нийт эргэлтийн 5-аас бага хувийг эзэлдэг боловч бэлэн валютын зах дээр эрэлт өссөн нь бэлэн валютын ханшийн зөрүү өсөхөд нөлөөлсөн байна. Энэ нэг талаас бэлэн валютын зузаатгалтай холбоотой боловч нөгөө талаас спекулятив үйл хөдлөл байгаа эсэхийг Монголбанкны зүгээс Санхүүгийн зохицуулах хороотой хамтран шалган, судалж байна" гэх мэдээллийг өгсөн билээ. Тус банкны зүгээс гадаад валютын ханш тогтворжих хүлээлттэй байгааг мэдээллээ.

“Гурилын таван хувийн татварын үнэ цэнийг бид одоо ойлгож байгаа“
“Гурилын таван хувийн татварын үнэ цэнийг бид одоо ойлгож байгаа“
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!