Он гарсаар 22.9 сая тонн нүүрс экспортолжээ

Огноо
Унших
1 минут 17 секунд

Манай улс энэ онд 83 сая тонн нүүрсийг тонныг нь 105 ам.доллараар экспортлохоор төлөвлөөд буй. Харин өнөөдөр дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ 94-95 ам.долларт хэлбэлзэж байгаа бол манай улс тонныг нь дунджаар 80 ам.доллароор борлуулж байгаа юм.

Он гарснаас /2025.01.01/ хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 22.9 сая тонн нүүрс экспортолсныг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнөөдөр мэдээлэв. Энэ талаар "Сүүлийн үед экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Бичигт боомтоор эрчим хүчний нүүрсний экспорт 2.9 дахин нэмэгдэж 2 сая 100 мянган тонныг экспортод гаргаад байна" гэсэн юм.

2024 оны хагасаас нүүрсний үнийн уналт 2025 он гарсаар үргэлжилж манай улсын экспортын орлого буурахад нөлөөлсөн билээ. Иймд Засгийн газраас экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг өсгөх ажлын хэсэг байгуулж долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр мэдээлж байгаа билэ.

Б.Гарьдын эхнэр Ц.Үүрцайх: Хагацах өдөр ирэхээс хойш хайрлаж муудаж, хайрлаж эвлэрээрэй
Б.Гарьдын эхнэр Ц.Үүрцайх: Хагацах өдөр ирэхээс хойш хайрлаж муудаж, хайрлаж эвлэрээрэй
 
Улаанбаатарт маргааш 15 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 15 хэм дулаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!