Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхтүвшин: Хэвлэл мэдээлэл өөрийн гэсэн эдийн засгийн эрх чөлөөгүй бол бие даасан байдлаар дуу хоолойгоо хүргэх боломжгүй

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Хэвлэл мэдээлэл өөрийн гэсэн эдийн засгийн эрх чөлөөгүй бол бие даасан байдлаар дуу хоолойгоо хүргэх боломжгүй. Төрийн болон төрийн өмчит компаниудын хэвлэлд зарцуулж буй мөнгөн дүн хэд байгаа вэ" гэв.

Түүний асуултад Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа "Хэвлэл мэдээллийн зах зээл маш ядмаг, хэцүү. Арван жилийн өмнө гол орлого зар сурталчилгаанаас орж ирдэг байсан. Харин одоо төрийн байгууллагуудаас гол санхүүжилт орж ирдэг болсон нь хараат бус байдлаа алдахад нөлөөлж байна" гэлээ.

Тува Улсын Үндэсний бөхийн холбоо цомын төлөөх барилдаандаа Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нарыг урьжээ
Тува Улсын Үндэсний бөхийн холбоо цомын төлөөх барилдаандаа Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нарыг урьжээ
 
Увс аймгийн чиглэлд явж байсан автобусанд хүүхэд мэндэлжээ
Увс аймгийн чиглэлд явж байсан автобусанд хүүхэд мэндэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.