Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн Э.Болормааг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн нь үнэн гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

Цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Э.Болормааг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Шалгаж эхэлсэн нь үнэн. Иргэний гомдлын дагуу шалгаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Э.Болормаагаас өөрөөс нь тодруулахад "Надад ямар ч мэдээлэл ирээгүй байна. Танаас анх удаа сонслоо" гэх тайлбарыг өгсөн юм.

Сануулахад, УИХ-ын гишүүн Э.Болормаа нь 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан гэх асуудалд холбогдоод буй билээ.

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” судалгааны үр дүнг зургаадугаар сард танилцуулна
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” судалгааны үр дүнг зургаадугаар сард танилцуулна
 
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.