Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
----------------------
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Та бүхэнд долоо хоног бүр мэдээлдэг экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн мэдээллийг танилцуулъя. Энэ ажлын хэсэг бол уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг өсгөх цогц арга хэмжээ, төлөвлөгөө байгуулаад ажиллаж байгааг хэлье. Өчигдөр ажлын хэсэг хуралдсан. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөн дүнгээрээ өмнөх оны мөн үеэс давсан үзүүлэлттэй харагдаж байна. Нэгдүгээр сарын 1-ээс өнөөдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан. Сүүлийн үед экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Бичигт боомтоор эрчим хүчний нүүрсний экспорт 2.9 дахин нэмэгдэж хоёр сая 100 мянган тонныг экспортод гаргаад байна. БНХАУ-ын зах зээл рүү нийлүүлэгдэж буй эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байгаа нь бидэнд 2025 оны үлдэх хугацаан дээр гурван сая тонн нүүрс нэмж экспортолж 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжийг нээж өгч байна. Мөн бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын импортын хэмжээ өмнөх долоо хоногоос өссөн дүнтэй харагдаж байна. Мөн 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Монгол Улсын валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар хэвэээрээ хадгалагдаж байгааг хэлье. Мөн ханшийн өсөлттэй холбоотойгоор Монголбанкнаас тодорой интервенц валют орлуулах, бодлогын дагуу шат дараатай авч хэрэгжүүлж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг компани хоорондын гурван гэрээний хоёр нь манай салбартай холбоотой байгаа. Энэ нь нүүрс худалдах, худалдан авах гэрээ. Энэ гэрээ бол бүх зүйл дээрээ тохиролцоод тавдугаар сарын 1 гэхэд гэрээг эцэслээд нүүрсний худалдаа эхэлнэ гэсэн төсөөлөлтэй явж байна. Гуравт, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж байна. Энэ ажлын хэсэг энэ өдрүүдэд БНХАУ-д хэлэлцээрээ үргэлжүүлж байна. Мөн тавдугаар сарын эхний хагаст багтаж гэрээ зу рагдана гэж үзэж байгаа. Мөн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудал тавдугаар сарын 10-нд эхэлнэ. Мөн сүүлийн үед УИХ-аар хэлэлцэх эсэх нь яригдаж байсан уул уурхайн биржийн тухай хуулийг Засгийн газраас татан авч байгаа. Дахин ирэх долоо хоног хүртэлх хугацаанд Засгийн газар дээр хэлэлцээд дахин өргөн барих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!