Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурдаж, гэмтээжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурдсан хэрэг гарчээ. Тодруулбал, СХД-ийн дугаар хорооны нутаг дэвсгэрт ахыгаа заазуурдчихлаа гэх дуудлага мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны шөнийн 03.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиход төрсөн ах дүү болох нэр бүхий хоёр иргэн хамт архи согтууруулах ундаа хэрэглэн, маргалдсаны улмаас дүү нь төрсөн ахынхаа толгой, уруулны дээд хэсэгт заазуураар зүсэж гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ОХУ-тай хийх онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийн төсөл хэлэлцэхээ ХОЙШЛУУЛАА
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ОХУ-тай хийх онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийн төсөл хэлэлцэхээ ХОЙШЛУУЛАА
 
Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.