Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр 38,404,673 төгрөгийн бонд арилжжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 21 секунд

2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 403,309,886 төгрөгийн үнийн дүн бүхий 1,028,315 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сор" ХК (SOR +15.00%), "УБ-БҮК" ХК (BUK +8.75%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +6.59%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Блюскай секьюритиз" ХК (BSKY -14.49%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -8.06%) болон "Махимпекс" ХК (MMX -5.44%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 33,984 ширхэг нэгж эрхийг 8,172,709 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,920 ширхэг үнэт цаасыг 188,006,600 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 197 ширхэг бондыг 38,404,673 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.24 хувиар өсөж, 37,902.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,814,870,543,423 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

“Эрдэнэт үйлдвэр“-ийн хэлтсийн дарга асан хахууль авч, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Эрдэнэт үйлдвэр“-ийн хэлтсийн дарга асан хахууль авч, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Дасгалжуулагч Д.Батнямын гэрээс дөрвөн төрлийн допингийн төрлийн бэлдмэл олджээ
Дасгалжуулагч Д.Батнямын гэрээс дөрвөн төрлийн допингийн төрлийн бэлдмэл олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.