Нүүрсний үнийн уналт экспортын гацаанаас үүдэн Монголын хөрөнгийн бирж дээрх нүүрсний арилжаа он гарсаар гацсан тухай асуудал үүссэн. Учир нь, худалдан авагчдын зүгээс өндөр үнэтэй нүүрс биржээр худалдан авсны дараа тээвэрлэх хугацаанд үнийн уналт нь алдагдалд ороход хүргэсэн төдийгүй хилийн цаана нүүрсний овоолго үүсэх шалтгааны нэг болсон. Энэ оны эхний гурван сард 678 мянган тонн нүүрс биржээр арилжсан бол дөрөвдүгээр сараас биржийн арилжаа сэргэж эхний гурван долоо хоногт 800 мянган тонныг биржээр арилжаалсан байна. Энэ талаар Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн " Дөрөвдүгээр сард бид эхний гурван сард арилжаалсан нүүрсээ багадаа хоёр дахин нугалж дөрвөн сарынхаа арилжааг хийхээр чармайн ажиллаж байна" гэж тодотгож байлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!