Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт үйлдвэр“-ийн хэлтсийн дарга асан хахууль авч, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Огноо
Унших
1 минут 21 секунд

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.844, мөрдөн байцаалтын 2646 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Тодруулбал,

БНХАУ-ын иргэн Ш нь Мөнгө угаах болох терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж Чингис Хаан Олон Улсын агаарын боомтоор 60 сая төгрөгийн үнэлгээтэй 5 ширхэг алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-"Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан А нь ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, компаниудын зэсийн баяжмал ачих жагсаалтыг өөрчилсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Д.Мөнх-Эрдэнийн албан тушаалаа урвуулсан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хахууль өгсөн гэх хэргүүдийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Д.Мөнх-Эрдэнийн албан тушаалаа урвуулсан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хахууль өгсөн гэх хэргүүдийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.