Монголын хөрөнгийн биржээс өнөөдрийн арилжааны хуваарьт өөрчлөлт орсныг мэдэгджээ. Учир нь, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламжийн цогц системийн дэд систем болох СSD системд техникийн саатал үүссэнтэй холбоотойг дурджээ.
Тус биржийн мэдэгдэлд "Монголын хөрөнгийн бирж" ХК нь "Арилжааны журам"-ын 14.2 дахь заалтын дагуу үнэт цаасны арилжаа нээх цагийг түр хугацаагаар хойшлуулж 14:00 цагаас эхлүүлэх болсныг мэдэгдье" гэжээ. Үүнтэй холбогдуулан арилжааны банкууд мөн тус мэдэгдлийг гаргаад байна. Одоогоор Монголын хөрөнгийн биржийн https://mse.mn/mn/aboutus сайт руу нэвтрэх боломжгүй, алдаа заасан байгаа юм байна.