Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын зарим ажилчид нэг сарын хугацаанд ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ҮЭХ-оос өнөөдөр зарим цех, хэлтсийн ажилчид ажил хаялт зарлаж байгаа тухайгаа мэдэгдлээ.

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу 2023.08.30-ны өглөөний 07 цагаас эхлэн нэг сарын хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлахаа мэдэгдсэн юм. Учир нь "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтад саналын зөрүүтэй байдал үүссэн аж. Тиймээс захиргаанд таван удаа албан бичиг хүргүүлсэн ч хариу тайлбар өгөөгүй байна.

Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо
Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.