Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Н.Энхбаяр даргын боловсруулсан Шинэ Үндсэн хууль хэлэлцэхтэй холбоотой асуудал Зөвлөлдөх зөвлөлийн хэлэлцэх сэдэвт байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Цахим сүлжээгээр Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэж байна. Тэр тусмаа Үндсэн хуульд байгаа тусгаар тогтнолтой холбоотой томоохон асуудлыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар хасах гэж байна гэх мэдээлэл явж байна. Өчигдөр УИХ-ын дарга олон нийтэд хандсан. Зөвлөлдөх зөвлөлийн хэлэлцэх асуудал, сэдэвт Шинэ Үндсэн хууль хэлэлцэхтэй холбоотой асуудал огт байхгүй. Зөвлөлдөх асуулгад Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд тулгамдаад байгаа дөрвөн том асуудлын хүрээнд л ярина. Нэгдүгээрт, иргэний болон улс төрийн эрхтэй холбоотой асуудал. Хоёрдугаарт, парламентийн ардчилалын асуудал байгаа. Мөн эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийн сан гэх мэт. Н.Энхбаяр даргын боловсруулсан хуулийн төслийг УИХ хэлэлцэж батлах гэж байна гэдэг мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаад албан ёсоор хариу өгье гэж бодсон юм" гэв.

С.Одонтуяа: Авлига,  хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийн асуудал шүүхээр эцэслэгдсэн тохиолдолд бид хариуцлагын асуудлыг ярих ёстой
С.Одонтуяа: Авлига, хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийн асуудал шүүхээр эцэслэгдсэн тохиолдолд бид хариуцлагын асуудлыг ярих ёстой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд