Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Дахиад л Хүрлээ...

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 32 секунд

Хөгжлийн банкны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, төсвийн хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт зарцуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барих төслийн хүрээнд Түр хорооны сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр дуудагдсан бөгөөд тэрбээр энэ үеэр "Сайншандын АҮП-ыг татан буулгахыг Ч.Хүрэлбаатар толгойлсон. Монгол орныг аж үйлдвэржүүлэх, арьс шир, газрын баялгийг боловсруулахыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Харин үүнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ нөхөр Ерөнхийлөгч байсан санагдах юм, юугаа хийж байсан юм бол оо. Дарханы арьс ширний цогцолбор нь бас л хулгай нүүрлээд зогсчихсон уу. Салхитын мөнгийг боловсруулаад мөнгөн аяга хийнэ, Монголын бүх өр дарна гээд байсан бас л хулгайлчихсан уу. Дахиад л Хүрлээ…" гэв.

Х.Баттулга:  Одоо зөвлөх гэдэг жижиг юм яримааргүй байна. Ж.Дөлгөөн миний зөвлөх биш
Х.Баттулга: Одоо зөвлөх гэдэг жижиг юм яримааргүй байна. Ж.Дөлгөөн миний зөвлөх биш
 
Т.Доржханд: Прокуророос гурван гишүүнийг оруулж ирсэн нь түргэдсэн. Сонсголын дараа асуудлуудаа нэг мөр оруулж ирэх байсан
Т.Доржханд: Прокуророос гурван гишүүнийг оруулж ирсэн нь түргэдсэн. Сонсголын дараа асуудлуудаа нэг мөр оруулж ирэх байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.