“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд эхэллээ.
Яг одоо Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, төсвийн хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт зарцуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барих төслийн хүрээнд Түр хорооны сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр дуудагдсан бөгөөд тэрбээр биечлэн оролцож байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Сайншанд АҮПЦ төрийн өмчит компанийн захирлаар таны зөвлөх Ж.Дөлгөөн гэж хүн ажиллаж байсан уу" гэж Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас тодруулахад дараах байр суурийг илэрхийлсэн юм.