Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Шантааж хийж байгаад Хөгжлийн банкийг мэдэлдээ авдаг тэр замбараагүй үе чинь дууссан

Огноо
Унших
2 минут 13 секунд

No description available.Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.07/ Төрийн ордноо үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжсэн төсөл арга хэмжээний хэрэгжилт үр дүнг сонсож буй бөгөөд яг одоо ЭХЯ болон БХБЯ-нд олгосон хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, Барилга хот байгуулалтын яаманд 88 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 12 төсөл арга хэмжээнд 68.3 тэрбум төгрөгийн санхүүжилт, Эрчим хүчний яамны 92 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 25 төсөл арга хэмжээнд 86.4 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгосон аж.

Эл санхүүжилттэй холбогдуулан Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр сонсголд гэрчээр оролцож байна. Үүнтэй холбоотойгоор тэрбээр "Түр хорооны гишүүдийн ирц 50 хувьд хүрээгүй байна. Ийм байдлаар цааүш үргэлжилбэл таныг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар ҮХЦ-д өгөхөөс өөр аргагүй гэдгийг хэлье. Чуулган ирц хүрэхгүй үед хурал эхэлдэггүй шүү дээ. Төлөөллийн дээд байгууллага нь ирцээ бүрдүүлж ажиллах үүрэгтэй" гэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Та бидэнд хууль заах хэрэгггүй, бид хуулийн дагуу ажиллаж байгаа. Та 2012 онд гишүүдийн карт сугалж шантааж хийж сайд болсон, Хөгжлийн банкыг мэдэлд авсан асуудалдаа тайлбар өгөх шаардлагатай. Та арван жилийн өмнөх хууль яриад байх шиг байна. Таныг байх үед УИХ хурууны хээгээр бүртгэдэггүй байсан. Өөрийнхөө фракцын гишүүдийн картыг сугалж байж сайд болдог, шантааж хийж байж Хөгжлийн банкыг мэдэлд авдаг үе чинь дууссан. Энэ аяглалаа зогсоо" гэлээ.

Н.Батбаяр: Өмнөх сонсголд гэрчээр дуудсан боловч ирээгүй гэх ташаа мэдээлэл өгсөндөө уучлал гуйхыг шаардаж байна, миний нэр төрд халдсан хэрэг
Н.Батбаяр: Өмнөх сонсголд гэрчээр дуудсан боловч ирээгүй гэх ташаа мэдээлэл өгсөндөө уучлал гуйхыг шаардаж байна, миний нэр төрд халдсан хэрэг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд