Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг “ХБ-ны санхүүжилтийг тендергүйгээр олгох шийдвэр гаргаж байсан хүн тул сонсголд заавал оролцох ёстой“ гэв

Огноо
Унших
1 минут 45 секунд

No description available.Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.07/ Төрийн ордноо үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжсэн төсөл арга хэмжээний хэрэгжилт үр дүнг сонсоно.

Хөгжлийн банк улсын төсвийн хөрөнгө оруулалтын шинж чанартай төслүүдэд дараах байдлаар санхүүжилт олгожээ. Тодруулбал, Барилга хот байгуулалтын яаманд 88 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 12 төсөл арга хэмжээнд 68.3 тэрбум төгрөгийн санхүүжилт, Эрчим хүчний яамны 92 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 25 төсөл арга хэмжээнд 86.4 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгосон аж.

Эл санхүүжилттэй холбогдуулан Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх болон Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр сонсголд гэрчээр оролцож байна. Түүнчлэн төслийн удирдах хорооны дарга, БХБЯ-ны ТНБД Р.Эрдэнэбүрэнг гэрчээр дуудсан боловч хараахан ирээгүй байна. Ингэхдээ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Р.Эрдэнэбүрэн төслийн удирдах хорооны даргаар ажиллаж байсан. Тендергүй санхүүжилтүүдийг олгох шийдвэр гаргаж байсан хүн учраас заавал ирэх ёстой" гэв.

Ромын Папын 2023 оны Ази дахь ганц айлчлал Монгол байна
Ромын Папын 2023 оны Ази дахь ганц айлчлал Монгол байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.