Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ромын Папын 2023 оны Ази дахь ганц айлчлал Монгол байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 31 секунд

Ромын католик сүмийн тэргүүн Пап Францис энэ жил хийх аяллынхаа төлөвлөгөөг танилцуулжээ. Тэрбээр тавдугаар сард Хорват, Унгарт айлчлах бол наймдугаар сард Дэлхийн залуучуудын өдрийг тохолдуулан Португалийн Лисабон хотод очно. Дараа нь есдүгээр сарын 23-нд Францын Марсель хотноо Газар дундын тэнгисийн хамба лам нарын уулзалтад оролцоно. Үүнийхээ дараа есдүгээр сарын 30-нд Монгол Улсад ирэх боломжтой талаараа мэдэгджээ. Папын манай улсад хийх анхны айлчлал болох юм.

Сонирхуулахад, Ромын Пап IV Инноцент анх 1245 онд Гүюг хаан руу захидал хүргүүлснээр монголчуудтай харилцаж эхэлсэн байдаг. Монголын Эзэнт гүрний үед хэд хэдэн захидал харилцаа солилцож байсныг 2019 онд албан ёсны хуулбарыг Гадаад харилцааны яам хүлээн авч байсан юм.

Нэмж хэлэхэд, Пап Францис өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэвлэлд ярилцлага өгөхдөө Украины асуудлыг хөндсөн. Тэрбээр Монгол угсаатны нэг болох Буриадыг хамгийн харгис хэрцгий гэж байсан юм. Тодруулбал, Орос боловч орос уламжлалгүй чечен, буриадуудыг харгис хэрцгий хэмээсэн байдаг. Үүндээ уучлалт гуйгаагүй бөгөөд үгийг нь гуйвуулсан гэж байжээ.

Эх суравалж: Economictimes, Wikipedia, MonTsaMe

СОНСГОЛ: ЭХЯ, БХБЯ, БШУЯ тэргүүтэй яамдын зээлтэй холбоотойгоор 18 гэрчийг дууджээ
СОНСГОЛ: ЭХЯ, БХБЯ, БШУЯ тэргүүтэй яамдын зээлтэй холбоотойгоор 18 гэрчийг дууджээ
 
Ардчилсан намын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ардчилсан намын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.