Цахим орчинд хүүхэд хөлөө машинд дайруулсан гэх бичлэг цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр СХД-ийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар сургуулийн орчимд приус маркийн автомашин 10 настай хүүхэд мөргөж, тусламж үзүүлэлгүй ослын газрыг орхиж явсан.
Дээрх ослыг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, хүүхдийн хөл дайрсан гэх приус маркийн автомашины жолоочийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна” гэлээ.