Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын I шатны мэдээлэл цуглуулалт амжилттай дууслаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны 1 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа.

Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авснаараа онцлогтой.

Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 иргэн бүрэн хамрагдсан байна. Тусгайлан бэлтгэсэн 77 мэдээлэл цуглуулагч улсын хэмжээнд 157 цэгт ажиллаж, сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авчээ.

Энэхүү санал асуулгын хоёр дахь шат 2023 оны 2 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд "Зөвлөлдөх уулзалт" хэлбэрээр Төрийн ордонд зохион байгуулагдах бөгөөд нэг дэх шатанд хамрагдсан иргэдийн 50 хувь нь оролцоно.

Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орж, богино эргэлтээр үйлчилнэ
Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орж, богино эргэлтээр үйлчилнэ
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.