Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэ: Олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах гэвэл АРДЧИЛСАН Үндсэн хуулиа ӨӨРЧИЛ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 13 секунд

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын Намрын нэгдсэн чуулганы хаалтын хуралдаанаар хэлэлцэж, баталсан билээ. Тус хуульд иргэний мэдэх эрх, мэдээлэл түгээх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласан байх агуулгатай заалтууд байсан нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Уг асуудалтай холбогдуулан "лайвчин" буюу иргэн Д.Мөнх-Эрдэнэс тодрууллаа.

-Та сошиал орчинд хамгийн идэвхтэй лайв хийж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Үүгээрээ багагүй үзэгчтэй болоод амжсан. Олон нийтийн сүлжээнд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэлбэрийг та юу гэж боддог вэ?

-Лайв хийнэ гэдэг чинь орчин цагт Монголчууд шинэ платформ ашиглаж, Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байна гэсэн үг.

-Үг хэлэх, үзэл бодлоо олон нийтийн сүлжээнд илэрхийлэхдээ бусдыг доромжлохгүй, гүтгэхгүй байх хуулийн зохицуулалт ирэх хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжих гэж байна. Таны хувьд энэ хуулийг дэмжих үү. Юу гэж харж байгаа вэ?

-Үндсэн хуулиа тэгвэл өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхүүдийг баталгаажуулж өгсөн байдаг. Энэ эрхийг Монголд 1990 оны Ардчилсан хувьсгал авчирсан. Ардчилсан хувьсгалын партизанууд нь хаана байна. Ардчилсан намд байна. Энэ намын буян. Үүнийг аливаа нэг зүйлээр солиод хүний ам хэлийг боомилох асуудал байж болдоггүй юм. Монгол Улс Азийн цээжинд ховорхонд тооцогддог Ардчилсан орон. Эрх чөлөө үргэлж мандан бадрах ёстой гэж боддог.

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 133 гомдол, мэдээллийг шалгав
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 133 гомдол, мэдээллийг шалгав
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.