Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 133 гомдол, мэдээллийг шалгав

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 27 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 133 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 118 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

"Түүнчлэн эрүүгийн 764 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 753 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэгт 9 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав" хэмээн АТГ-аас мэдээллээ.

Мөн шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад дараах хэргүүдийг шилжүүлжээ. Үүнд,

  • БНХАУ-ын иргэд нийтийн албан тушаалтан “Д”-д 20 сая төгрөгийн хахууль өгсөн гэх;
  • Гаалийн улсын байцаагч “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй зүйлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
  • “П” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтан “Т”, “С” нар бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “Э” нь Дундговь аймгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын удирдах албан тушаалтан “Б”, “Т” нар албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 28,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх.
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.