Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 42 секунд

Энэ сарын 21-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг УЦУОШГ-аас малчид, иргэдэд анхаарууллаа. Тэгвэл 2023 оны 01 дүгээр сарын 22-ноос 01 дүгээр сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 22-ноос хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -45...-50 градус, өдөртөө -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -26...-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -19...-24 градус, бусад нутгаар шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -23...-28 градус хүйтэн байна.

Нэг

Хоёр

Гурав

“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ
 
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан болно
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.