Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ МоАХ-ын эзэмшлийн газрыг “Пирамид орд“ ХХК-ийн зээлд барьцаалах тогтоол гаргаж байжээ

Огноо
Унших
1 минут 47 секунд

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Пирамид орд" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Буман залуус 296 айлын орон сууцны хорооллын төслөөр 2017 онд 15 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

Эл компани "Буман залуус" хорооллыг барих газрыг Хөгжлийн банканд барьцаалах "зөвшөөрлийг" 2019 онд МоАХ-ноос гаргуулан авч байжээ. Тодруулбал, МоАХ-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 10000 мкв талбайтай газрыг "Пирамид орд" ХХК-ийн зээлд барьцаалах тухай тогтоолд Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ буюу 2019 оны есдүгээр сарын 28-нд гарын үсэг зурж байсан байна.

Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаярын "Барилга баригдсаны дараа хэдэн орон сууц өгнө гэж тохирсон бэ" гэх асуултад "Пирамид орд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Цолмон "Тодорхой тооны орон сууц өгнө гэсэн. Гэхдээ энэ асуудлуудад шалгагдаж байгаа учраас хариулахаас болгоомжил байна. МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа "Партизануудад байр өгөх ёстой. Квадрат метр нь өндөр" гэж хэлж байсан" гэлээ.

Гэтэл Хянан шалгах түр хорооноос танилцуулсан тогтоолоор 2015 онд МоАХ-ны Удирдах зөвлөлийн тогтоолоор эл газар эзэмших гэрчилгээг "Пирамид орд" ХХК-д шилжүүлж, барилга бариулах тогтоолыг гаргаж байжээ.

Усэйн Болтын данснаас 12.7 сая ам.доллар алдагджээ
Усэйн Болтын данснаас 12.7 сая ам.доллар алдагджээ
 
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.