Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Окиноүми зодог тайллаа

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

Экс сэкивакэ Окиноүми өчигдөр зодог тайлж буйгаа албан ёсоор зарлажээ. Өдгөө 37 настай тэрбээр цаашид Японы сүмогийн холбоонд үлдэж, кимигахамагийн лицензийн дагуу Хаккакү дэвжээний туслах дасгалжуулагчаар ажиллах юм. Окиношимад төрсөн Аюми Фүкүока /жинхэнэ нэр нь/ 2005 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод анх барилдаж эхэлсэн.

Окиноүми макүүчид сүүлийн 10 гаруй жилийн доод зиндаа руу уналгүй хамгийн тогтвортой барилдаж 75 тэмцээнд оролцохдоо 517 ялалт байгуулсан. Мөн таван удаа тусгай шагнал хүртэж их аваргуудыг унагаадаг "Алтан од"-ыг дөрвөн удаа /Харүмафүжиг 3, Какирюүг 1 удаа давсан/ авчээ. Түүнийг хамгийн царайлаг сүмочдын нэг гэж үздэг байв.

Эх сурвалж: MGL SPORT

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй 2022 оны шилдгүүд тодорлоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй 2022 оны шилдгүүд тодорлоо
 
Х.Нямбаатар: Би Ерөнхий сайд, намын дарга, ЕНБД-тай уулзсан. Надад ямар ч шахалт ирээгүй
Х.Нямбаатар: Би Ерөнхий сайд, намын дарга, ЕНБД-тай уулзсан. Надад ямар ч шахалт ирээгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.