Маргааш болох нүүрсний хулгайн НЭЭЛТТЭЙ сонсголтой холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд, Т.Доржханд, С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Сонсголд хууль хүчний байгууллагуудыг бүгдийг нь байлцуулъя гэж байгаа. Мөн хэрэгт холбогдчихоод байгаа нэр бүхий 17 хүнийг бүгдийг нь оролцуулья гэж байгаа. Өнөөдөр хамгийн их мэдээлэлтэй байгаа хүн бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг. Тиймээс энэ хүнийг сонсголд авч ирж оролцуулах чиглэлд Ажлын хэсэг ярилцаж байна. Өчигдөр "Голомт"-ын Д.Баясгалан сандран мэдээлэл хийж байна лээ. Маргаашийн нээлттэй сонсголд Д.Баясгаланг ирж мэдээллээ өг гэж байгаа юм. Нөгөө талдаа БЭТ Ж.Ганбат мэдээллээ өг. Энэ хоёр хүнийг уулзуулмаар байна" гэлээ.
Т.Доржханд: “ЭТТ“ ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг авч ирж, нээлттэй сонсголд оролцуулахаар Ажлын хэсэг ярилцаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.