Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнийг “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 1 секунд

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ "Удаа дараа хүн доромжлох, зөвшөөрөлгүй зураг бичлэг хийх, төрийн албаны ажилд саад учруулсан зэрэг үйлдлүүд гаргасан тул цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авахаар мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудсыг хүргэх явцад цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдыг доромжлох, танхайрах үйлдэл гаргасан тул түүнийг арван хоёрдугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 50 минутад эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэн согтолтын зэргийг шалгахад 4.02 хувийн согтолттой байсан тул албадан эрүүлжүүлсэн" гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Тэгвэл түүнийг нэг сарын хугацаанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ. Тодруулбал,

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “...Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлснийг тус шүүх мөн өдөр хянан хэлэлцээд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг судалж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдсон тул яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

ӨНӨӨДӨР:  “Асрамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийн эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болно
ӨНӨӨДӨР:  “Асрамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийн эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь“ сэдэвт хэлэлцүүлэг болно
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.