Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр "Өнөөдрийн байдлаар манайд ковид19-ийн улмаас 342 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 6 нь маш хүнд оноштой байна. Эдгээр хүмүүс дунд 50 хүүхэд байгаа. Эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа зургаан иргэний хоёр нь хүүхэд байгаа. Тухайн хоёр хүүхэд маань хавсарсан өвчтэй учраас хүнд байдалтай байгаа юм. ХӨСҮТ-өөс гадна Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвд ковид19-тэй жирэмсэн эмэгтэйчүүдийг эмчилж байгаа. Нийтлэг байдлаар, хоолой өвдөх, ханиалгах, халуурах, ядарч сульдах эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад нас баралт бүртгэгдсэн. Хавсарсан өвчтэй иргэн ковид19-ийн халдвар авч, хүндэрч нас барсан" гэлээ.
Ц.Чинбаяр: ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт ковид19-ийн халдвар авсан хоёр хүүхэд хүнд оноштой эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.