Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОВД: Туг, далбааг баруун гарын дүрмээр өрөөнийхөө аль таатай талд байршуулна гэж заасны дагуу 2 улсын далбааг байршуулсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 42 секунд

No description available.Өнгөрсөн долоо хоногт Ховд аймгийн удирдлагууд БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн албадуудтай цахим уулзалт зохион байгуулж, Булган-Такашикэн боомтоор мах экспортлох асуудалд хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байдаг. Тус уулзалтын үеэр Ховд аймгийн Засаг дарга ширээн дээрээ БНХАУ-ын далбааг байршуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм. Үүнтэй холобгдуулан тус аймгийн ЗДТГ-аас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд "Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн Засаг дарга Женнис Хадистай цахим уулзалт хийх үеэр хоёр улсын далбааг буруу байршуулсан гэх олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэлсэнд тайлбар өгч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн ёслолын журам батлах тухай” 119 дүгээр зарлигт гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа баруун гар талын дүрмийг баримтална гэж заасан байдаг.

Мөн туг, далбааг баруун гар талын дүрмээр өрөөнийхөө аль таатай талд байршуулна гэж журамд заасны дагуу уулзалтын бэлтгэлийг хангахдаа хоёр улсын далбааг байршуулсан болно.

Иймд агуулгыг нягтлалгүйгээр иргэдийг төөрөгдүүлэх худал мэдээлэл түгээхгүй байх, ташаа мэдээллээ залруулахыг холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсье.

Энэ мэт үйлдэл нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх уршигтайг бодолцон мэргэжлийн ёс зүйгээ баримтлахыг уриалж байна" гэв.

ЦЕГ: Цахим залиланд 35-аас дээш насныхан хамгийн их өртөж байна
ЦЕГ: Цахим залиланд 35-аас дээш насныхан хамгийн их өртөж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.