10 настай охины аминд хүрсэн хөршийнх гэх М.Даделханы эхнэрийг цагдан хорьжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ховд аймгийн Буянт суманд тарвас хураахаар явсан 10 настай А охин сураггүй болоод 14 хоносон ч харамсалтай нь охины хөрш айлын гэх эрэгтэй охины амийг хохироосон болохоо хүлээн зөвшөөрч, цогцсыг нуусан газраа цагдаагийн алба хаагчдад зааж өгсөн байдаг. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Тодруулбал, сэжигтнүүд цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Охин бидэнтэй ногооны талбай руу явсан. Трактораас холбоотой газар хагалдаг гурвалжин төмөр дээр тоглож байгаад унасныг нь мэдэлгүй трактораар дайрсан. Тэр үед сандарсандаа охиныг шатааж, ногооны талбайдаа булсан” гэж мэдүүлээд, цогцсыг нуусан газраа цагдаад зааж өгсөн байдаг.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, хөрш айлын гэх М.Даделханы эхнэрийг цагдан хорьсон байна. Өөрөөр хэлбэл, аав, ээж, хүү гурвыг цагдан хориод байгаа юм. Улмаар хэргийг Улаанбаатар хотод шалгуулахаар шилжүүлсэн аж.

СУРВАЛЖИЛГА: Фэйсбүүк, чатыг хориглож E-SCHOOL тэргүүтэй сургалтын албан ёсны 5 платформыг ашиглаж болох ч цаг үеийн мэдээллээ хүргэхэд хүндрэл үүснэ гэв
СУРВАЛЖИЛГА: Фэйсбүүк, чатыг хориглож E-SCHOOL тэргүүтэй сургалтын албан ёсны 5 платформыг ашиглаж болох ч цаг үеийн мэдээллээ хүргэхэд хүндрэл үүснэ гэв
 
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!