Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Цахим залиланд 35-аас дээш насныхан хамгийн их өртөж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 14 секунд

Цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн Ерөнхий Газар, Монголбанк, Монголын банкны холбооноос өнөөдөр /2022.11.14/ хамтран мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “UNSEND-Бүү шилжүүлээрэй” уриан дор цахим залилах гэмт хэргээс сэргийлэх аян зохион байгуулж буй талаар мэдээлсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд буюу энэ сарын 29-ний хооронд үргэлжлэх аж.

Мэдээллийн үеэр Цагдаагийн хошууч н.Билгүүдэй "31 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн 10 мянга нь зөвхөн залилах гэмт хэрэг байна. 2021 онтой харьцуулахад энэ нь өссөн бөгөөд 88.2 хувийг зөвхөн цахим залилан эзэлж байна. Нийт 810 тэрбум төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 710 тэрбум төгрөгийг нь нөхөн төлүүлсэн" гэсэн юм.

Мөн ЦЕГ-аас "Цахим залиланд 35-аас дээш насныхан хамгийн их өртөж, хохирч байна. Энэ насны иргэдийн хувьд цахим аюулгүй байдлаа хамгаалах чиглэлд мэдээлэл муутай байна" хэмээн онцоллоо.

ТОДРУУЛГА: Хохирогч хүүхдийг Түр хамгаалах байранд байрлуулж, 6 сарын хугацаанд үйлчилгээ үзүүлэхэд 4 сая 970 мянган төгрөг зарцуулдаг
ТОДРУУЛГА: Хохирогч хүүхдийг Түр хамгаалах байранд байрлуулж, 6 сарын хугацаанд үйлчилгээ үзүүлэхэд 4 сая 970 мянган төгрөг зарцуулдаг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд