Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Хохирогч хүүхдийг Түр хамгаалах байранд байрлуулж, 6 сарын хугацаанд үйлчилгээ үзүүлэхэд 4 сая 970 мянган төгрөг зарцуулдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 58 секунд

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа хэлэлцүүлэг болж байна. Уг хэлэлцүүлгийн талаар ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаагаас тодрууллаа.

-Гэр бүлийн хүчирхийлэлд хамтарсан багийн оролцоо хэр байдаг вэ. Хамтарсан багийн үр дүн гардаг уу?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн дагуу нийт 746 хамтарсан баг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Анхан шатанд ажиллаж байгаа баг, сум, хороонд Засаг даргаар ахлуулсан нийгмийн ажилтнууд /эрүүл мэнд, сургууль, халамж/ өөрийн ажил үүрэгтээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, хүүхэд хамгааллын хуулийн дагуу гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчид хамгааллын үйлчилгээг үзүүлээд 5 жил болсон байна. Одоогийн байдлаар жилдээ 5000-7000 кэйс дээр ажиллаж, анхан шатны туслалцаа үзүүлсэн гэх тоон мэдээлэл байна. Гол нь урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа.

Нөгөө талаас хүүхэд хамгааллын төсөв улсын төсөвт батлагддаг. Хамтарсан багийн үйл ажиллагааг зохион байгуулах зардлыг тухайн аймгийн Засаг дарга ИТХ-даа өргөн мэдүүлж батлуулах ёстой. Хамтарсан баг үйл ажиллагаа явуулахад санхүүжилтгүй байна гэх гомдол удаа дараа ирдэг. Тиймээс өнгөрсөн жил ХНХЯ-наас хүүхэд хамгааллын үйлчилгээг тооцох, санхүүжүүлэх аргачлалыг баталсан. Энэ аргачлалын дагуу хамтарсан багийн гишүүдэд хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд үйлчилгээ үзүүлсэний урамшууллыг олгох бололцоо үүссэн. Мөн ХНХЯ-наас хороо суманд ажиллаж байгаа ажилтан бүртээ таблет өгсөн. Учир нь бүр мэдээллийг нэгдсэн нэг санд төвлөрүүлсэн. Тэгэхээр хамтарсан багийн бүх гишүүдийн бүртгэлтэй, хамтарсан багаас үзүүлж байгаа үйлчилгээг яг ямар түвшинд үзүүлж байгаа, ямар үйлчилгээнд холбон зуучилж байгаа зэргийг хянаад явах боломжтой болсон.

-Өнгөрсөн хугацаанд санхүүжилтгүйн улмаас хамтарсан багийн гишүүд сайн дурын ажилтан шиг явж иржээ. Санхүүжилт хангалтгүйн улмаас ямар үр дагавар гардаг вэ. Ер нь нэг кэйс дээр хэр их хугацаа зарцуулдаг вэ?

-Санхүүжилтын хувьд хуулийнхаа дагуу олон нутгийн төсвөөс өгдөг. Орон нутгаас олгогддог учир санхүүжилт 500 мянган, 1 сая гэх мэт ялгаатай байдаг. Сүүлийн жилүүдэд орон нутгаас өгч буй санхүүжилт өссөн гэх сайн мэдээ байна. Өнгөрсөн жилээс эхлэн ХЗДХЯ-наас бас тодорхой хэмжээний санхүүжилтыг өгч байгаа. ГБХЗХГ-аас хүүхэд хамгааллын санхүүжилтыг өгөөд явж байна. Нэг кэйсд зарцуулах хугацаа бол тухайн кэйсийн төрлөөсөө хамаараад харилцан адилгүй байна. Тухайлбал, бие мах бодийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд 7-10 хоног шаарддаг бол бэлгийн хүчирхийлэлд өрсөн хүүхдэд 6 сараас 6 жилийн хугацаа зарцуулах ч тохиолдол байна. Тэгэхээр нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хүүхэд хамгааллын ажилтны зарцуулах хугацаагаар хувьсах зардлыг гаргасан байгаа.

Хохирогч хүүхдийг Түр хамгаалах байранд байрлуулж, бүрэн дүүрэн үйлчилгээг 6 сарын хугацаанд үзүүлбэл 4.970.000 төгрөгийн санхүүжилтыг түр хамгаалах байрны нэг цэгийн үйлчилгээнд өгөх аргачлалтай. Энэ аргачлалыг хүүхэд хамгааллын зардалд мөрдөж байгаа.

ГХЯ: Истанбулд болсон халдлагад Монгол иргэд өртөөгүй
ГХЯ: Истанбулд болсон халдлагад Монгол иргэд өртөөгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.