Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдээс 6 сая гаруй төгрөг залилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

“Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах 1 сарын хугацаатай сургалт өгнө” хэмээн иргэдийг залилсан гэх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б нь “Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах 1 сарын хугацаатай сургалт өгнө” гэх нэрийдлээр нэр бүхий иргэдээс нийт 6,754,000 төгрөг залилж хохирол учруулжээ.

Дээрх хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж, холбогдох ажиллагааг явуулж байна.

Иргэд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн аливаа сургалт, үйлчилгээний талаар мэдээлэл авахдаа тухайн этгээд, байгууллагын үйл ажиллагааг бодит эсэхийг сайтар нягталж, гэрээ, баримтгүйгээр төлбөр төлөхөөс татгалзаж, холбогдох баримт бичгийг нотариатаар баталгаажуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

“Хэрэг хийгээгүй юм чинь дахиад цагаадах байх л гэж бодож байна“
“Хэрэг хийгээгүй юм чинь дахиад цагаадах байх л гэж бодож байна“
 
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх иргэн энэ сарын 2-нд буцаж ирсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.