Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

12-14 настай 4 сурагч 13 настай хүүг зодож, хоёр удаа хутгалжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Цагдаагийн байгууллагад өчигдөр 17.00 цагийн орчимд “Үл таних хүмүүст зодуулсан хүүхэд байна, ар нуруу хэсгээс нь цус гараад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу шалгахад 13 настай хүү бусдад зодуулсан, ар нуруу болон хавирга орчимд зүсэгдсэн шархтай байсан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хэн болохыг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжилж, ЕБС-ийн 8 дугаар ангийн 12-14 насны дөрвөн сурагч үйлдсэн болохыг тогтоожээ.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар хохирогч хүүг цүнх авлаа гэх шалтгаанаар 13 настай, эрэгтэй “Д” нь дал болон хавирганы орчим хоёр удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан байна.

Дээрх хэргийг одоогоор Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж аж.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байх, хүүхдийнхээ найзалж нөхөрлөж буй хүүхдүүд болон цахим хэрэглээнд нь анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлэх, мэргэжлийн байгуулагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Г.Амартүвшин: Би шалгуулаад явж байгаа, ганцаарчилсан улс төр цаг үеэ өнгөрөөсөн шүү Ц.Даваасүрэн гишүүн ээ
Г.Амартүвшин: Би шалгуулаад явж байгаа, ганцаарчилсан улс төр цаг үеэ өнгөрөөсөн шүү Ц.Даваасүрэн гишүүн ээ
 
Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан 13.00 цагт эхэлнэ
Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан 13.00 цагт эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.