Ял шийтгүүлэгчдийг насны ангилалаар авч үзвэл 30-аас дээш насныхан хамгийн их буюу 60,6 хувийг эзэлж байна.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 10882 хэрэг буюу 36.3 хувиар өссөн байна. Иргэний хэрэг ийнхүү өсөхөд банкнаас олгох зээлтэй холбоотой хэрэг, маргаан 2140 хэргээр буюу 2.3 дахин, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой хэрэг, маргаан 1139 хэргээр буюу 31 хувиар, ажилласан жил тогтоосон хэрэг, маргаан 1051 хэргээр буюу 25.6 хувиар, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлахтай холбоотой хэрэг, маргаан 1764 хэргээр буюу 69.4 хувиар, Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг, маргаан 901 хэргээр буюу 27.4 хувиар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг, маргаан 109 хэргээр буюу 69.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 502 хэргээр буюу 25.7 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 255 хэргээр буюу 23.4 хувиар буурчээ.