Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөж байна. ЗХЖШ-д ЗХЖШ-ын I орлогчоор ажиллаж буй Бригадын генерал С.Ганбямбыг санал болгосон байдаг.
Түүний томилгоотой холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Наранбаатар "С.Ганбямбыг ЗХЖШ-д нэр дэвшүүлж байгааг дэмжиж байна. Томилогдвол цэргийн цол, форм хэрэглэдэг явдалд цаашид анхаарахгүй бол цэргийн сургууль төгсөөгүй, энгийн иргэд цэргийн цол, форм хэрэглэх асуудал их байна. Сумын засаг даргаас авахуулаад л бүгд нэг цолтой болчихсон. Орон нутгаар явахдаа хилийн цэргийн хувцас өмссөн хүмүүс ч их байна. Тэгээд болоогүй бас цол зүүчихсэн.
Хурандаа цолтой хүмүүс яваад байна. Тэгэхээр үүнийг жинхлэх ёстой" гэлээ.